Friday, January 29, 2010

Багын дурсамж - 1

Хөлд орж ядан аваа хүүг бүдэрч унахад
 Өвдөг шалбалан тосч авсан хөх чулуу
Хүнээр татуулалгүй биеэ дааж тэнцэхээр
 Өндийн босоход түшиж тулсан хөрст газар
Хөл доороос дулаан илчээрээ төөнөж
 Өргөснөөс намайг харамласан шаргал элс
Хүсэн зоргоороо цээж дүүрэн амьсгалуулж
 Өөр хаанаас амтлаагүй цэнгэг агаар

Ертөнцийг бүрхсэн харанхуйг гэрэлтүүлж
 Өнгө хослуулан бүжих лааны дөл
Ер бусаар намайг илбэдэн бүүвэйлж
 Өргөө гэрийг дүүргэсэн хөгжмийн аялгуу
Жирийн тайван амгалан үдшийг илтгэн
 Хааяахан чимээ өгөх нохдын дуун
Жаргалаар бялхаж халгисан балчир нас
 Хамгийн тодоор дуурсагдах гэгээн дурсамж...

4 comments:

  1. Тосч авахдаа шалбалдаг хөх чулуу бол үнэхээр фанни кк. Ёстой гоё болсон байна.

    Тэр нохдын дуунтай мөр яагаад ч юм нэг л гоё дурсамж сэргээгээд байх юм. Хөдөө өссөн болоод ч тэр үү нохдын дуунаар бүүвэйлэгддэг байсан кк.

    ReplyDelete
  2. 2дахь хэсэг нь 90ээд оны эхээр байнга цахилгаан тасарч лааны гэрэлд л амьдрал үргэлжилж байсан үеийг тодотгохыг хичээсэн юм. Хааяахан нэг ирж гялайлгах цахилгаан нь зурагт үзэхээр уртхан хугацаанд ч ирэх биш. Шугамын радиогоор л сонгодог, поп, ардын хөгжим сонсч лааны гэрэл ширтэж л хүн болсон доо.
    Нохдын чимээ ч сайхан шүү :P
    Баярлалаа. :)

    ReplyDelete
  3. @Anonym:

    Уг нь ямар ч фантастик зүйлс оруулаагүй л юмсан :P

    ReplyDelete