Thursday, February 4, 2010

Элегия

Хатаж, хөшиж, гундсан сэтгэлийг минь
Хайлган, уяхан болгосон чи Элегия
Харуусаж, ганцаардаж, гуниглах үедээ
Хажууд чинь очихыг хүснэ би, Элегия...

Нарны илчин харьж буцаагүй цаг
Наймдугаар сарын өдрүүд байсан
Намайг чи уянгалаг намуун дуугаараа
Нааш ир хэмээн дуудсан мэт санагдана

Эрхэмсэг агаад ихэмсэг орших чамтай
Эн зэрэгцэн ярилцахыг хичээн зүрхлэвч
Энэхэн бие минь үгээ чамд хэлэхэд нялхдаад
Эргэж уулзаад ярицах ерөөл тавин буцсансан

Зүггүй гэнэн зандаа хөтлөгдөж орсон
Зүгээр суусан хором мөч үгүй, суралцсаар
Зүүд нойрондоо ч марталгүй тэмүүлсээр
Зүрхний нандин хэлээр ярьж эхэлсэн

Дэлхий нарыг нэгэнтээ тойрсоны дараа
Дэгдэж гүйгээд би очлоо, чи хариу хэлээгүй ч
Дэргэдээс чинь холдолгүй дагаж шулганасаар
Дээдийн ертөнц рүү чамайг дагаж би очсон

Уярал, хайр, ухаарлыг нандин учигийг таньж
Удтал сууж чамтай ярилцах болсон
Урсах нулимс, гуниг, баяр, жаргалыг
Уянгалаг эгшиглэнгээр хуваалцдаг байсан...

Хатаж, хөшиж, гундсан сэтгэлийг минь
Хайлган, уяхан болгосон чи Элегия
Харуусаж, ганцаардаж, гуниглах үедээ
Хажууд чинь очихыг хүснэ, би чамайг санаж байна Элегия...

/*Элегия-гийн зураг энд байх шиг :) */

3 comments:

  1. Төгөлдөр хуур байсаныг нь даан ч мэдэлгүй эхнээс нь дуустал уншлаа :P Ямар гоё болоо вэ? Чи хэнд үл гүйцэгдмой ;)

    ReplyDelete
  2. Баярлалаа :)

    Хэхэ, арай нэг гадаад бүсгүйд зориулж бичсэн юм гэж санасан юм биш биз? :P

    ReplyDelete
  3. hehe goy piano bnash uu, bas yer ni bol goy bichij :p

    ReplyDelete