Яг энэ цаг үедээ эргээд нэг очихсон
Яльгүй жаахан өөрчлөлтөөр өөрийн түүхийг чимэхсэн гэж
Гэрэл зургийг ширтэн санаашрахуйд
Гэгэлгэн дурсамжууд дотроос сэрвэгнүүлнэ
Буцааж болдоггүй цаг хугацааг мэдсээр байж
Буруу алхмыг хийсэндээ санаашрах юм би
Урсах одсон өдөр хоног, цаг хугацаанд
Ухрах чөлөө байдаггүй нь хяслан
Өөрөөсөө зугтаж, өөрчлөхийг оролдож
Өрөөл бусдыг умартаж, өөрийгөө ч гээж
Өнгөрснөө ч үгүйсгэж, ирээдүйг ч будлиулж явж
Өдгөө, ирээдүйдээ дахиж давтахгүй юмсан энэ алдааг
Яг тэр цаг үедээ эргээд нэг очихсон
Яльгүй жаахан засаад өөрийн түүхийг дахин бичихсэн
Дугжрах нойрноор минь зочлон ирэх зүүднээр
Дутуу орхисон бүхэн намайг сэрвэгнүүлэн сэрээсээр...
Эргүүлж болохгүй цаг хугацааны аясаар
Эргэж харах бахдал, баясалтайгаар амьдаръя
Энэхэн эгшнүүдэд олдож байгаа учрал, тохиолуудыг
Эгнэгт алдахгүйгээр бат атгаж авъя даа...
Tuesday, February 23, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
Сайн уу. ШҮлгэн бороо блогийн Гантулга бна. Чи нөгөө Твитер дээр бдг Гансүх мөн биддээ. Одоо байнга орж ирж бнаа энэ блогоор :)
ReplyDeleteТвиттерчин GansukhB нь мөн мөн. Баярлалаа :)
ReplyDeleteene shuleg chi ooroo bichsen uu tiim bol goy goy bichsen buh shulegnees hamgiin goy ni bnadaa dahiad zondoog bicheerei
ReplyDeleteyoooy heleed yuhew.bi ongorsond bgaa,ireeduid bh zandraatai uulzwal....eniig mangar hi husch bna.daanch chadkuu ni haramsatai...goe shuleg bna shoo.ma nz amjilt!
ReplyDeleteЯг тэр цагт эргээд очихсон
ReplyDeleteЯльгүй өөрчлөлтөөр өөрийн түүхийг чимэхсэн.
goe yum aa
ReplyDelete