Хурмастын цурхирал ертөнцийн анирыг даван нижигнэж
Хур болон асгарсан нулимс нь цонхны шилийг даган урсч
Хатаж гундсан хөрст газар ангаагаа тайлан сэргэхийг үзээд
Хүрлийн барайж асан тэнгэр сая нэг тайтгаран аядах үесд
Хөндий оргин салхин сийгэх нь халаг явсан цээжний минь гүнээс
Хүсэн хүлээмээр тэр л торгон мэдрэмж онгодтой хослон ундарч
Хөнгөн үзгээр эрээчигдэх хоёр гурван шад шүлэгтэй хамт
Хөврөн хөвөрсөөр зүрхний бичлэг адил бэхэн зам татуулан айсуй
Subscribe to:
Post Comments (Atom)
хэхэ дажгүй болсон байшд
ReplyDeleteхэхэ баярлалаа
ReplyDeleteЭнэ моньд чинь яасан айхавтар бичээ вэ :D
ReplyDeleteхаха, баярлалаа
ReplyDelete