Thursday, March 17, 2011

Чөлөөлсөн нь

Зүүн ховдолд нуугдсан
Зүрхний бяцхан шувуухайг
Дурлалын цэлмэг тэнгэрт нь
Дураар нь нисгэж амрав

Харин үлдсэн зүрх нь
Хөндий хоосон биш ээ одоо
Хайр сэтгэл найрагаар
Халгиж булгилж байгаа

Tuesday, March 15, 2011

Хартай зүүд

Хайрын оч зүрхнээ харваж
Харц шидэн сэмхэн санаашрах намайг
Харамлах сэтгэл эзэмдэн дийлж
Хартай зүүд үдшийн нойрыг хулжаана

Friday, March 11, 2011

Дурлал гэдэг...

Дурлал гэдэг
Дураараа залгилж болдоггүй
Дутуу иссэн дарс ч
Дусал төдий хүртэхэд
Дуу чимээгүй тас үсэрнэ

Дурлал гэдэг
Татсан тамхины утаа
Татаад барих биегүй ч
Тархи оюунаар наадан
Таатай сайхан санагдана