Тушаа мэт санагдаж асан тэр юмс
Туугдаж цагийн салхинд хийсэхэд
Түхийх цээжин дэх хоосон зайд
Түмэн бодлын гуниг хурган хоцорлоо
Sunday, October 9, 2011
Saturday, October 8, 2011
...
Харахаар, сонсохоор
Хажууд чинь дөхөхөөр
Халуу төөнөн шатаж
Хайлж урсчих гээд
Цас мөсөн биш
Цус махан биетэй ч
Царцаж хөлдсөн сэтгэлд
Цав суухаас эмээх
Хэлэхийг хүссэн үгс
Хэдгэний дүнгэнээ мэт замхарах
Халуун хайрын үгсээ
Хадгалж дотроо хөшөөх
* * *
Сэтгэлд минь гийсэн наран
Сэрүүхэн бодлыг минь дулаацуулах илч
Сэвгүй сэтгэлээр гэрэлтүүлэх гэгээ
Сэмэрч үл барагдах гал
Хажууд чинь дөхөхөөр
Халуу төөнөн шатаж
Хайлж урсчих гээд
Цас мөсөн биш
Цус махан биетэй ч
Царцаж хөлдсөн сэтгэлд
Цав суухаас эмээх
Хэлэхийг хүссэн үгс
Хэдгэний дүнгэнээ мэт замхарах
Халуун хайрын үгсээ
Хадгалж дотроо хөшөөх
* * *
Сэтгэлд минь гийсэн наран
Сэрүүхэн бодлыг минь дулаацуулах илч
Сэвгүй сэтгэлээр гэрэлтүүлэх гэгээ
Сэмэрч үл барагдах гал
Labels:
For her
Wednesday, September 28, 2011
Сарны сонат
Салхи бид хоёр
Сарны гэрэлд
Санаа алдан
Сууж ахуй
Сарны сонатны уянгалаг эгшиг ч
Сайхан чиний минь хоолойд үл хүрэх
Сарнай цэцгийн гоо үзэсгэлэн
Сэтгэлт чамайг минь үл гүйцэх
Сарны гэрэлд
Санаа алдан
Сууж ахуй
Сарны сонатны уянгалаг эгшиг ч
Сайхан чиний минь хоолойд үл хүрэх
Сарнай цэцгийн гоо үзэсгэлэн
Сэтгэлт чамайг минь үл гүйцэх
Labels:
For her
Sunday, July 24, 2011
Ертөнцүүд
Балга тагш юм толгойд гарч
Бараан бодлын манан хучна
Бачимдаж үл тэвдэх ууч сэтгэлийн
Багалзуурыг шахаж амьсгалийг нь тасална...
Өнгө мөнгөний хийсвэр хорвоогоос
Өнөд хол руу алсран одож
Өнгөгүй тунгалаг биеээр сэтгэлээ хучсан
Өр зүрхний ертөнцөд очно
Буруу зөв гэж тэнд үгүй
Бултаж нуугдах худал хуурмаг ч бас үгүй
Булаан эзлэх түрэмгий харгилал ч үгүй
Буцааж хариу нэхэхгүй хайраар дүүрэн
Улайж мэлзэх тэвдэх гэмгүй
Уруудаж доройтож шаналах зүйлгүй
Улцайн ялзарч буруудах бодолгүй
Угийн ариун гэгээн ертөнц
Төд удалгүй буцаад ир гэж
Тэвдэж ядарсан ертөнц минь дуудлаа
Тэнүүн бодлынхоо үрийг суулгаж ургуулчаад
Тэртээх алс руу явж болно гэлээ
Бараан бодлын манан хучна
Бачимдаж үл тэвдэх ууч сэтгэлийн
Багалзуурыг шахаж амьсгалийг нь тасална...
* * *
Өнгө мөнгөний хийсвэр хорвоогоос
Өнөд хол руу алсран одож
Өнгөгүй тунгалаг биеээр сэтгэлээ хучсан
Өр зүрхний ертөнцөд очно
Буруу зөв гэж тэнд үгүй
Бултаж нуугдах худал хуурмаг ч бас үгүй
Булаан эзлэх түрэмгий харгилал ч үгүй
Буцааж хариу нэхэхгүй хайраар дүүрэн
Улайж мэлзэх тэвдэх гэмгүй
Уруудаж доройтож шаналах зүйлгүй
Улцайн ялзарч буруудах бодолгүй
Угийн ариун гэгээн ертөнц
* * *
Төд удалгүй буцаад ир гэж
Тэвдэж ядарсан ертөнц минь дуудлаа
Тэнүүн бодлынхоо үрийг суулгаж ургуулчаад
Тэртээх алс руу явж болно гэлээ
Friday, July 15, 2011
Sunday, May 15, 2011
ХОС
Хөх үүлсийн дундаас наран өнгийж
Хөндий талд туяа нь илч нэмнэ
Хөөрөн догдлон зогсох миний сэтгэлд
Хөөрхөн чиний минь инээмсэглэл гэрэл нэмнэ
Оройгүй уудам тэнгэрийн дундаас
Одод саран гийж гэрэл нэмнэ
Орчлон дэлхийн олны дундаас
Онцгойрч чиний минь хоолой жаргал нэмнэ
Саран наран ээлжлэх эгэл амьдралын
Саадтай саартай сайнтай жимийг
Саруул ухаан сэтгэлийн гэгээтэй
Сайхан чиний минь сэтгэл хайр гэрэлтүүлнэ
Хөндий талд туяа нь илч нэмнэ
Хөөрөн догдлон зогсох миний сэтгэлд
Хөөрхөн чиний минь инээмсэглэл гэрэл нэмнэ
Оройгүй уудам тэнгэрийн дундаас
Одод саран гийж гэрэл нэмнэ
Орчлон дэлхийн олны дундаас
Онцгойрч чиний минь хоолой жаргал нэмнэ
Саран наран ээлжлэх эгэл амьдралын
Саадтай саартай сайнтай жимийг
Саруул ухаан сэтгэлийн гэгээтэй
Сайхан чиний минь сэтгэл хайр гэрэлтүүлнэ
Labels:
For her
Sunday, May 8, 2011
Бороо цас хоёр
Бороо цас та хоёр
Болзоод байгаа юм уу?
Битгий зогсооч, гуйя
Хархан дусал
Хайлах ширхэг бүхэн чинь
Гуниг болон бууж
Гол мөрөн болж үерлээд
Ганцаардал нэртэй хадыг
Газрын уруу ховх татаг
Харин би тэндээс нь
Хатуу царс болж ургаад
Хажууд ургах хөөрхөн цэцгийг
Харж нөмөрлөж зогсъё
Болзоод байгаа юм уу?
Битгий зогсооч, гуйя
Хархан дусал
Хайлах ширхэг бүхэн чинь
Гуниг болон бууж
Гол мөрөн болж үерлээд
Ганцаардал нэртэй хадыг
Газрын уруу ховх татаг
Харин би тэндээс нь
Хатуу царс болж ургаад
Хажууд ургах хөөрхөн цэцгийг
Харж нөмөрлөж зогсъё
Labels:
For her
Subscribe to:
Posts (Atom)