tag:blogger.com,1999:blog-4267240886616729192024-03-13T22:59:32.156-07:00Толгой сүүл холбосон нь...Хааяа хааяадаа утгатай, утгагүй хэлхээд байх магадGansukh Bhttp://www.blogger.com/profile/06641799687255335083noreply@blogger.comBlogger34125tag:blogger.com,1999:blog-426724088661672919.post-73384219616153949832019-09-22T09:44:00.002-07:002019-09-22T09:44:18.371-07:00Санамж

Ясандаа тээгээд

Явдал учгийг огоороод

Авсандаа дараад

Арилж одох

Үхэлд тээж хүргэх

Үгс гэж байдаг

Мах тасарч

Яс яйравч

Чиг үл алдах

Цэгц гэж бий

Зүрх зүсэгдэж

Уушиг урагдаж

Элэг эмтэрч

Дэлүү дэлбэрч

Бөөр бүлтэрлээ ч

Ухаан үл алдрах

Учиг гэж бий

Сэтгэл үл алдах

Сэрэмж гэж бий

Ходоод хорсож

Гэдэс гэмтэж

Давсаг далбарч

Олгой ороолдож

Цөс цувлаа ч

Ёо гэх дуугүй

Ёзоороо үл гээх

Учиг гэж бий

Unknownnoreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-426724088661672919.post-89464777117669567362019-08-19T11:38:00.000-07:002019-08-19T11:38:06.733-07:00Хэрэв би үхвэлХэрэв би үхвэл

Хэрээ нүдийг минь тоншиж

Хэдэр ноход ясыг минь хэмлэж

Хэдгэнэ батганын үүр болж

Хэзээ ч байгаагүй мэт замхарна

Тэд цадна

Тэд ч бас үхнэ

Хэрэв би үхвэл

Хэлхээ явсан нөхөд минь гуньж

Ханилсан нэгэн нь уйлж

Хэвлээс унагасан нь энэлж

Хэсэг нь дурсана

Хэсэг нь мартана

Мөр минь замхарч

Үг минь үлдэнэ

Үг минь л үнэн байг

Дүр минь баларч

Үр минь үлдэнэ

Үр минь л бүтэн байг

Сүүдэр минь замхарч

Үндэс минь үлдэнэ

Үндэс минь л бат байг

Бодол минь арилж

Бэхийн мөр л үлдэнэ

Бэх минь баларшгүй байгUnknownnoreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-426724088661672919.post-59706384640961291942019-08-11T09:50:00.001-07:002019-08-11T10:03:14.212-07:00ХүлээлтХаранхуй шөнийн нойрондоо

Хайрт чинийхээ царайг харлаа

Хацрыг чинь зөөлөн илбэеү гэтэл

Харагдах дүр чинь хоосон байлаа

Бүрхийн шөнийн бүдэг гэгээнд

Бүлээн дүрийг чинь дэргэдээ үзлээ

Бүлээн амсьгалыг чинь үнэртьеү гэтэл

Бүрэлзэх дүр чинь бүдгэрэн одлоо

Үдшийн сарны гэгээн туяанд

Үзэсгэлэнт чамайгаа олж танилаа

Үнсэлтээр угтан тэвэрьеү гэтэл

Үзэгдэх дүр чинь замхран ариллаа

Түнэр харанхуйн балар ухаандаа

Түлхүүрийн чимээг чинь олж сонслоо

Төөнөх биеийг чинь дөхөв үү гээд

Тэмтчих бодол балран ариллааUnknownnoreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-426724088661672919.post-59759775738034693382019-08-11T09:42:00.002-07:002019-08-11T09:52:31.191-07:00Мөнхийн зүүдҮйлтэй энэ хорвоод мэндэлж би зүүдэллээ

Үүлэн мэт зөөлөн хайранд өлгийдүүлж зүүдэллээ

Үнэн худлын жамтад өндийж би зүүдэллээ

Үргэлжлэх цагийн салхинд үүлгэртэж бас зүүдэллээ

Энэ л зүүд

Миний л зүүд

Мөнхийн байгаасай

Үнэнч андуудтай учирч нэг зүүдэллээ

Үүрдийн амрагтаа туньж нэг зүүдэллээ

Үнэгчлэх үрээ үнэрлэж нэг зүүдэллээ

Үхэл амьдралын заагт тэнчиж нэг зүүдэллээ

Энэ л зүүд

Миний л зүүд

Энэ л зүүднээс сэрэлгүй

Алсын алсыг зорихсон

Unknownnoreply@blogger.com1tag:blogger.com,1999:blog-426724088661672919.post-35897397125046516182019-07-31T03:29:00.001-07:002019-07-31T03:29:40.690-07:00Үдлээд буцахын нартадҮдлээд буцахын нартад

Үнэнтэй нь эвлэлгүй л яах вэ

Хөөрөн дэнслэх сэтгэл нь

Хөвсөлзөн догдлолгүй л яах вэ

Ирээд буцахын хорвоод

Итгэл гундалгүй л яах вэ

Догдлох хүрэн зүрх нь

Донсолж булгилалгүй л яах вэ

Саатаад буцахын орчлонд

Сандах сэтгэлийг яалтай

Эргээд буцахын жамтад

Ээрэх сэтгэлийг яалтай

Unknownnoreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-426724088661672919.post-64597033990714807682019-07-31T02:57:00.000-07:002019-07-31T02:58:18.202-07:00Чи миний сэтгэлдЧи миний сэтгэлд

Арван наймтай бүсгүй

Чимээгүй хайрын цучлийг

Асааж өрдсөн салхи

Чи миний сэтгэлд

Арван наймтай бүсгүй

Чимхийн төдий үрийг

Тэтгэж ургуулсан хур

Чи миний сэтгэлд

Арван наймтай бүсгүй

Чилж царцсан зүрхийг

Бүлээцүүлж амилуулсан наран

Би чиний сэтгэлд...Unknownnoreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-426724088661672919.post-14839436461050249542013-05-20T08:53:00.003-07:002013-05-20T08:59:31.232-07:00Далай бид хоёрЗахгүй далайн мандал дээр

Завьгүй би хөвж байна

Хаа хүрэхийг салхи мэднэ

Хан тэнгис түшиж би үл живнэ

Сэлүүртэн, заламгайтан явсан бол

Сэлэн шумбан наадах

Жигүүртэн дальтан байсан бол

Жиргэн дүүлэн нисэх л

Харин би газрын амьтан

Хөх тэнгэрийг ширтэн

Хөхрөх далайд хөвсөөр

Хүчит давалгаанд түрэгдсээр

Усан далайд сэлэх ч

Унд усаар ангахыг яалтай...

Хаанаас би энд ирээ вэ?

Хэдийнээс эхэлж би хөвөө вэ?

Хааш би зорино вэ?

Хэзээ аялал дуусах вэ?

Тээсэн бодол минь

Тээсэн зорилго минь

Тархи оюун минь

Төрөлх совин минь

Угаагдаж уусаж одсон бол

Уст их тэнгисийг

Ширгээгээд би үүл болгоё

Шигдэж ёроолд нь үлдээрэй

Тунаж үлдсэн зорилгоо

Тунгааж авсан бодлоо

Өөрийн гараараа би ялгаад авъя

Өнөд би үл гээе

Тэнгэрийг бүрхэж үүл болсон

Тэнгис далай минь буцаад

Хур аадар болон асгарч

Хөлгүй их далай болоорой

Өнөөг хүртэл намайг түшиж

Өөрийг биедээ тээсэнд талархъя

Өчүүхэн намайг эрхлүүлж

Өргөж тэтгэсэнд гялайяGansukh Bhttp://www.blogger.com/profile/06641799687255335083noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-426724088661672919.post-81356133561261776332013-03-18T06:57:00.001-07:002013-05-23T08:34:26.033-07:00Толгой сүүл холбохуй...Чимх баяслаар амтлагдсан

Чин сэтгэлийн гуниг

Шүүрс алдан тунгаах оюунаас

Шүлэглэх сэдэл урсана

Гүний гүнд тархины адраас

Гавлын ёроолд дусаал дусах адил

Хэлхэлдэн цуврах хэдэн үгс нь

Хэмхэрхий сандлын чахрах дуун адил

Ээдэж гашилсан бодолд

Эргэцүүлж тунгаасан цөөхөн мөрт нь

Эвдэрч гажсан хаалганы

Эрхийн чинээхэн завсрын гэгээ

Тоост хорвоогийн наран

Томоогүй явсан насыг сануулан

Шижир алтан аргамжаагаар

Шинэхэн шүлгийг буулган ирэх шиг

Сэтгэлийн баяр гуниг жаргал зовлон

Сүлэлдэн байж сааралтсан бол

Сэрүүн зүүдний учир зангилаанаас

Сэдэл болж холбогдох нь үгүй

Зовлон жаргал, баяр гуниг

Зуун зуун дамнан эрээлэнхэн л байдгийн учир

Жаргал зовлон баяр гуниг

Жаран жаранд алагланхан л байдаг учир

Хоёр, хоёрын дэнс бүхэн

Хором бүхэнд ганханхан л байдаг учир

Хорвоо ертөнцийн амьдхан эс

Хүмүүний сэтгэлийг донслууланхан л байх нь

Хүмүүний сэтгэл нь дэнслэнхэн л байж

Хорвоогийн ухааныг танинхан л байх л

Хорвоо ертөнцөө танин таньсаар

Хоёргүй сэтгэлийг тээж л явах нь

Хоёр, хоёрын дэнсэнд

Хорвоо өөрөө багтах нь

Хоёр, хоёрын дэнсээр

Хорвоо биднийг дэнслэнхэн л байх ньGansukh Bhttp://www.blogger.com/profile/06641799687255335083noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-426724088661672919.post-50010785217310955352013-03-18T06:09:00.001-07:002013-05-20T08:56:30.782-07:00Хашхираан...Чимээгүй хашхираан цуурайтна

Чихээ таглаад ч үл амарлина

Агшин бүрт

Алхам бүрт

Алслах нь үгүй

Айдас татуулан

Арзасхийтэл цуурайтна

Чимээгүй хашхираан цуурайтна

Чимхийн төдий амгалан үгүй

Чиний, миний, бүгдийн дотроос

Чимээгүй хашгираан цуурайтсаар

Амар амарлингуйг үйрүүлж бутална

Амьдрал хүслийн өнгө будгийг ховх татан чичиргэнэ

Харанхуй сүүдэр татуулсаар

Хүйтэн жихүүнээр үлээнэ

Бадран асах гал дөл

Бамбар түүдэг бүхэн

Өөдөө дүртэй чулуу болон хөшиж

Өнгийн гэрэл нь сүүдэр болон тогтоно

Илч бүхэн гэрэл бүхэн

Илхэн байж асан

Эргэж ирэх нь үү гэтэл

Эргэн тойрон бүхэн

Харлан хөшиж хөлдөж дуусах нь

Хамаг олон хүмүүс минь

Хашхирч үймэхээ азнаач

Амин зүрхэн тольтоосоо

Аюулт хашхираанаа татаач

Гэрэл бүхнийг унтрааж

Галт илчийг бөхөөж

Хар бараанаар хучиж

Хүйтэн сэтгэлийг хурцлах

Чимээгүй хашхираанаар чинь

Энэрэл хайр бүхэн

Эгээ л мөс болж

Эргэх цаг хугацаа ч

Гацаж хөшиж зогсох нь

Чимээгүй хашхирцгаах азна та минь

Чин зүрхнийхээ чанадаас ирэх

Аялгуу эгшгийг сонсооч

Амар амарлингуйг оршооGansukh Bhttp://www.blogger.com/profile/06641799687255335083noreply@blogger.com1tag:blogger.com,1999:blog-426724088661672919.post-12361538661539593872011-10-09T08:31:00.000-07:002011-10-09T08:31:22.775-07:00,,,Тушаа мэт санагдаж асан тэр юмс

Туугдаж цагийн салхинд хийсэхэд

Түхийх цээжин дэх хоосон зайд

Түмэн бодлын гуниг хурган хоцорлооGansukh Bhttp://www.blogger.com/profile/06641799687255335083noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-426724088661672919.post-71339907928207457382011-07-24T06:09:00.000-07:002011-07-24T06:11:47.285-07:00ЕртөнцүүдБалга тагш юм толгойд гарч

Бараан бодлын манан хучна

Бачимдаж үл тэвдэх ууч сэтгэлийн

Багалзуурыг шахаж амьсгалийг нь тасална...

Өнгө мөнгөний хийсвэр хорвоогоос

Өнөд хол руу алсран одож

Өнгөгүй тунгалаг биеээр сэтгэлээ хучсан

Өр зүрхний ертөнцөд очно

Буруу зөв гэж тэнд үгүй

Бултаж нуугдах худал хуурмаг ч бас үгүй

Булаан эзлэх түрэмгий харгилал ч үгүй

Буцааж хариу нэхэхгүй хайраар дүүрэн

Улайж мэлзэх тэвдэх гэмгүй

Уруудаж доройтож шаналах зүйлгүй

Улцайн ялзарч буруудах бодолгүй

Угийн ариун гэгээн ертөнц

Төд удалгүй буцаад ир гэж

Тэвдэж ядарсан ертөнц минь дуудлаа

Тэнүүн бодлынхоо үрийг суулгаж ургуулчаад

Тэртээх алс руу явж болно гэлээGansukh Bhttp://www.blogger.com/profile/06641799687255335083noreply@blogger.com1tag:blogger.com,1999:blog-426724088661672919.post-43116024073062751812011-07-15T20:06:00.000-07:002011-07-15T20:06:49.893-07:00Там, диваажинТам диваажин бий гэвэл

Тэнд лав

Энэ ертөнц дээрхи шиг

Эрх чөлөө нь үгүйGansukh Bhttp://www.blogger.com/profile/06641799687255335083noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-426724088661672919.post-50907177736847685162011-05-15T05:43:00.001-07:002011-09-28T02:58:06.801-07:00ХОСХөх үүлсийн дундаас наран өнгийж

Хөндий талд туяа нь илч нэмнэ

Хөөрөн догдлон зогсох миний сэтгэлд

Хөөрхөн чиний минь инээмсэглэл гэрэл нэмнэ

Оройгүй уудам тэнгэрийн дундаас

Одод саран гийж гэрэл нэмнэ

Орчлон дэлхийн олны дундаас

Онцгойрч чиний минь хоолой жаргал нэмнэ

Саран наран ээлжлэх эгэл амьдралын

Саадтай саартай сайнтай жимийг

Саруул ухаан сэтгэлийн гэгээтэй

Сайхан чиний минь сэтгэл хайр гэрэлтүүлнэGansukh Bhttp://www.blogger.com/profile/06641799687255335083noreply@blogger.com1tag:blogger.com,1999:blog-426724088661672919.post-65405999709773224322011-05-08T08:11:00.000-07:002011-07-24T15:54:58.693-07:00Бороо цас хоёрБороо цас та хоёр

Болзоод байгаа юм уу?

Битгий зогсооч, гуйя

Хархан дусал

Хайлах ширхэг бүхэн чинь

Гуниг болон бууж

Гол мөрөн болж үерлээд

Ганцаардал нэртэй хадыг

Газрын уруу ховх татаг

Харин би тэндээс нь

Хатуу царс болж ургаад

Хажууд ургах хөөрхөн цэцгийг

Харж нөмөрлөж зогсъёGansukh Bhttp://www.blogger.com/profile/06641799687255335083noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-426724088661672919.post-26195742648669155872011-04-22T08:53:00.000-07:002011-04-22T08:53:32.580-07:00ОнгодНот хөглөрч

Нойр үнэртэх мухрын өрөөнд

Эрчит хуруугаар

Эгшиг үерлүүлж баясаад

Бодол хулжаан

Боодол тамхийг сорохуйд

Хөврөх утаа нь

Хар бэх болон

Таван шугамаас хальсан

Таатай аялгууг буулганаGansukh Bhttp://www.blogger.com/profile/06641799687255335083noreply@blogger.com2tag:blogger.com,1999:blog-426724088661672919.post-48888147935925402372011-03-17T06:54:00.000-07:002011-03-17T06:54:09.208-07:00Чөлөөлсөн ньЗүүн ховдолд нуугдсан

Зүрхний бяцхан шувуухайг

Дурлалын цэлмэг тэнгэрт нь

Дураар нь нисгэж амрав

Харин үлдсэн зүрх нь

Хөндий хоосон биш ээ одоо

Хайр сэтгэл найрагаар

Халгиж булгилж байгааGansukh Bhttp://www.blogger.com/profile/06641799687255335083noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-426724088661672919.post-53328542914545534572011-03-15T01:59:00.000-07:002011-03-15T01:59:14.682-07:00Хартай зүүдХайрын оч зүрхнээ харваж

Харц шидэн сэмхэн санаашрах намайг

Харамлах сэтгэл эзэмдэн дийлж

Хартай зүүд үдшийн нойрыг хулжаанаGansukh Bhttp://www.blogger.com/profile/06641799687255335083noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-426724088661672919.post-31090998540784519402011-03-11T08:33:00.000-08:002011-07-24T15:53:02.841-07:00Дурлал гэдэг...Дурлал гэдэг

Дураараа залгилж болдоггүй

Дутуу иссэн дарс ч

Дусал төдий хүртэхэд

Дуу чимээгүй тас үсэрнэ

Дурлал гэдэг

Татсан тамхины утаа

Татаад барих биегүй ч

Тархи оюунаар наадан

Таатай сайхан санагданаGansukh Bhttp://www.blogger.com/profile/06641799687255335083noreply@blogger.com2tag:blogger.com,1999:blog-426724088661672919.post-75146805137817678352011-02-25T05:09:00.000-08:002011-02-25T05:11:47.351-08:00Сэтгэл миньЦас хаялна, сэтгэл шиг

Цав цагаахан, сэтгэл шиг

Чимээгүйхэн дүнсийнэ, сэтгэл шиг л

Чиний л тухай бодлууд, сэтгэлд минь л

Биед чинь дөхөвч

Сэтгэл чинь алсрана, зэрэглээ шиг

Бодол, хайраар халгивч

Сэрүүн зүүдлээд л сэрнэ, бороо шиг

Салхинаа туугдах үүлэн лугаа

Сэтгэл минь төөрөн хэснэ

Ангасан хөрснөө шингэх шиврээн дусал шиг

Алдуурсан сэтгэл минь замхран одноGansukh Bhttp://www.blogger.com/profile/06641799687255335083noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-426724088661672919.post-35075880938293410792011-02-20T08:28:00.000-08:002011-02-20T08:30:27.746-08:00...Сэтгэлд минь хургах жавар салхи

Сэм сэмээр замхран арилна

Сэрүүн зүүднээс минь даллан сэрээж

Сэтгэлт чи минь даллан дуудна

Урсан хөврөх бодлын үзүүрт

Ухаан санаа цэлмэн уужирна

Уртхан амьдралын нарийн харгуйд

Учралт чи минь мишээн тосно

Эрхэс гариг, наран саран

Эргэн тойрон хүрдэн эргэнэ

Энх амьдралын жамыг зөгнөн

Энгүй талаас салхин сэвшинэ

Гэгээн хүслийн тэнгэр болж

Гэрэлт нарны илчин болж

Галт зүрхний дуулал болж

Ганцхан чи минь наддаа иржээGansukh Bhttp://www.blogger.com/profile/06641799687255335083noreply@blogger.com2tag:blogger.com,1999:blog-426724088661672919.post-47413089663524605402010-10-12T08:24:00.000-07:002010-10-12T08:27:31.975-07:00АмирлалГэрэл үгүй

Сүүдэр үгүй

Хайр үгүй

Хагацал ч үгүй

Жаргал үгүй

Зовлон ч бас үгүй

Халуун ч биш

Хүйтэн ч бас биш

Бодол байхгүй

Бодит байдал ч бас үгүй

Бурхан үгүй

Буг ч үгүй

Итгэл үгүй

Ирээдүй ч үгүй

Өрнөл үгүй

Өнгөрсөн бас үгүй

Уйтгар, баяр үгүй

Одоо ч гэж үгүй

Сэтгэл үгүй

Сэрэл ч гэж үгүй

Алс гэж үгүй

Дөт ч гэж үгүй

Гүнзгий ч гэж үгүй

Гүехэн ч гэж үгүй

Ийм нэгэн ертөнц

Энгийн л нэгэн амар амгаланGansukh Bhttp://www.blogger.com/profile/06641799687255335083noreply@blogger.com2tag:blogger.com,1999:blog-426724088661672919.post-25647969036177117172010-09-25T05:39:00.000-07:002010-09-25T05:39:31.997-07:00Зэрлэг сарнайХайрт минь чи

Хаврын эртэд

Хажууд минь өндийсөн

Зэрлэг сарнай

Харин би

Намрын салхинд

Навчисаар уйлан хоцорсон

Нүцгэн мод...Gansukh Bhttp://www.blogger.com/profile/06641799687255335083noreply@blogger.com3tag:blogger.com,1999:blog-426724088661672919.post-62981501795226201192010-03-24T09:31:00.000-07:002010-03-24T09:38:46.901-07:00"Шүлэг"Хурмастын цурхирал ертөнцийн анирыг даван нижигнэж

Хур болон асгарсан нулимс нь цонхны шилийг даган урсч

Хатаж гундсан хөрст газар ангаагаа тайлан сэргэхийг үзээд

Хүрлийн барайж асан тэнгэр сая нэг тайтгаран аядах үесд

Хөндий оргин салхин сийгэх нь халаг явсан цээжний минь гүнээс

Хүсэн хүлээмээр тэр л торгон мэдрэмж онгодтой хослон ундарч

Хөнгөн үзгээр эрээчигдэх хоёр гурван шад шүлэгтэй хамт

Хөврөн хөвөрсөөр зүрхний бичлэг адил бэхэн зам татуулан айсуйGansukh Bhttp://www.blogger.com/profile/06641799687255335083noreply@blogger.com4tag:blogger.com,1999:blog-426724088661672919.post-23374929556317889092010-02-23T05:58:00.000-08:002010-02-23T07:27:58.459-08:00Яг тэр цагт...Яг энэ цаг үедээ эргээд нэг очихсон

Яльгүй жаахан өөрчлөлтөөр өөрийн түүхийг чимэхсэн гэж

Гэрэл зургийг ширтэн санаашрахуйд

Гэгэлгэн дурсамжууд дотроос сэрвэгнүүлнэ

Буцааж болдоггүй цаг хугацааг мэдсээр байж

Буруу алхмыг хийсэндээ санаашрах юм би

Урсах одсон өдөр хоног, цаг хугацаанд

Ухрах чөлөө байдаггүй нь хяслан

Өөрөөсөө зугтаж, өөрчлөхийг оролдож

Өрөөл бусдыг умартаж, өөрийгөө ч гээж

Өнгөрснөө ч үгүйсгэж, ирээдүйг ч будлиулж явж

Өдгөө, ирээдүйдээ дахиж давтахгүй юмсан энэ алдааг

Яг тэр цаг үедээ эргээд нэг очихсон

Яльгүй жаахан засаад өөрийн түүхийг дахин бичихсэн

Дугжрах нойрноор минь зочлон ирэх зүүднээр

Дутуу орхисон бүхэн намайг сэрвэгнүүлэн сэрээсээр...

Эргүүлж болохгүй цаг хугацааны аясаар

Эргэж харах бахдал, баясалтайгаар амьдаръя

Энэхэн эгшнүүдэд олдож байгаа учрал, тохиолуудыг

Эгнэгт алдахгүйгээр бат атгаж авъя даа...Gansukh Bhttp://www.blogger.com/profile/06641799687255335083noreply@blogger.com6tag:blogger.com,1999:blog-426724088661672919.post-89569681228520387692010-02-21T00:27:00.000-08:002010-02-23T07:34:07.449-08:00Цэнгээний газарЦэнгээний газар

Цэцэг шиг цэмцгэрхэн охид залуус

Хүнд хөгжмийн хэмнэлд

Хөлөө ч үл мэдрэн үсчинэ...

Хөлчүүрхсэн дуу хоолойнууд

Хөлтэйгээ адил солбин гуйвалдана

Хоосорч хөглөрөх лонхнууд

Хогийн савыг дүүргэнэ...

Чангахан чимээнд

Чих минь шуугьж

Тамхины утаа, архины нясуун үнэр

Тархины харшлыг хөдөлгөнө...

Хоолой хорсон

Уушиг угаартаж

Хормын төдий ч энд

Удаж байж тэсэшгүй нь

Мянган жилийн нөхөрлөл

Эндээс төрөх үү?

Магад үүссэн андын андгай

Иймхэн бататгалтай юм гэж үү?Gansukh Bhttp://www.blogger.com/profile/06641799687255335083noreply@blogger.com0