Thursday, February 18, 2010

...

Ган утсыг даган гулсаж
Гарын хуруу наадахад
Ганьхарсан сэтгэл минь тайтгарч
Ганцхан чамайг л бодон гэгэлзэнэ

Уран хуурын утсан уянгалахуйд
Уртаас урт санаа алдан уужрах юм
Урсан хөврөх бодлын харгуй,
Ухаан санаа минь чам руу л зүглэнэ

Энгүй уудам тал, өндөр уулс, урсах мөрнийг дамжин
Энэхэн сэтгэл минь чам руу тэмүүлэх юм
Эргэх ертөнцийн хоног өдрүүд
Ээ дээ мөн уртхан мэт санагдана

Хөтлөлцөн алхах бороо цасыг би аргадан урьдаг
Хөрст дэлхий, наран саран, одот тэнгэрээс чамайг би гуйдаг
Хөндий, талын цэцэгсэд би шивнэдэг
Хувь заяа, ирээдүйдээ ч захиж би шившдэг

3 comments:

  1. hoooe joohon yum bj yun aimar yum bichdiin ain.guniharsan setgel metgel chihshig kkk.aztai l yun ter ohin hehehe

    ReplyDelete
  2. ганаа ч аргагүй гитарчин бас морин хуурч рок залуу шүү. Энэ хагассайн өдөр буюу 3 сарын 8 ны өдөр яриж байсан гитарын клубэ албан ёсоор нээх гэж байга. Чи ма үүсгэн байгуулагчдын нэг гэдгээ санаад ирэхлэрэ бидэнтэгээ нэгдэрэ хө

    ReplyDelete
  3. Баярлалаа. Мань чинь Рок биш ш дээ :D Нэгднэ ээ хө

    ReplyDelete