Saturday, January 23, 2010

Ичингүйрэв

Сэтгэл хөдөлтөл бичсэн шүлэгнээс
Сийрүүлсэн мөртүүд минь ичих шиг
Ичлээ гээд яахав шүлэгхэнүүд минь
Илүү сайжирна гэж итгэнэм

Нулимс дусалтал бичсэн шүлэгнээс
Нуугдаж байхгүй бол горьгүй нь гэж
Бадагхан шүлэгнүүд минь та нар
Бачимдсан аялгаар надад хэлэв үү

Хүнийг нүднээс нуугдмаар бол
Хүрч битгий ир над дээр
Олонд харагдахаас зугтаад байвал
Онцолж бүгдэд уншуулна даа та нарыг

4 comments:

  1. Сэтгэгдэл үлдээж магтсанд баярлалаа :)

    ReplyDelete
  2. Хэхэ лаг шүлэг гашраадаг гар :P Нөгөө шүлэгнүүд нь ичээд байвал гашраагч Ганаа дээр очоод дэмий юм гэнэ кк. Гоё бичжээ. Илүү олон шүлгийг замаас нь барьж авч энэ блог дээрээ гашрааж байгаарай ;) Амжилт, бас ОНГОД хүсий

    ReplyDelete
  3. Ичээд байгаа гарууд нь Эрээ цээргүй Элийрэл балайрал юм аа. Ирсэн ч ирээгүй ч нийтэлж л орхино яадаг юм :P
    Гэхдээ л draft-наас гаргахгүй байгаа л даа :P

    ReplyDelete