Толгой сүүл холбож
Тоотой хэдэн шүлэг бичсэн би
Зүрхнээс ундрах мөртүүдийг
Зүгээр мартаж чадашгүй нь
Сүүл толгой холбосон нь
Сүртэй сайхан биш ч
Дотроос урсах үгсийг
Дор нь бичээд хадгалъя
Бичгийн хэв минь муруй ч
Билэг оюун минь цэлмэг
Яруу найрагч болохгүй ч
Ядаж хэдийг тэрлэе ээ
Subscribe to:
Post Comments (Atom)
Тэрлэсээр тэрлэсээр шүлэгч
ReplyDeleteБичсээр бичсээр найрагч болдог
Магадгүй энэ
Кодолсоор кодолсоор програмист гэдэгтэй адил байх. Let's develop ;) Нийлж байгаад хөгжөөд байдаг хэрэг ээ. Бичээд л байвал хэзээ нэгэн цагт дараагийн болор цомын эзэдээ байг гэхэд өөрсдийн нэрийг шүлгийн тэмцээн хийж болышд эдр ;)
Шүлгээр эхлэдэг энэ блог
Шүлгээр дагнасан муту блог
Элийрлийн эрээн мөртэй
Балайрлын бэхэн мөртэй
Билэг онгодыг сийрүүлсэн
Бийр янтайг гашраасан
Б Ганаа гэгч шувуухайн
Бишрэн хүлээх жиргээт блог
Коммент үлдээхдээ ч
ReplyDeleteКодчилолоо дурсаастай
Шүүмжээ хүртэл
Шүлэглэж бичдэг
Халуун цустайгаараа алдартай
Хасаадаа анддаа баярлалаа :)
aaayayyayayyaya
ReplyDelete