Saturday, January 23, 2010

Битгий...

Бодол минь хүсэл минь сэтгэл минь
Борхон зүрхийг минь бүү шийтгэ
Буруудсан хийсэн зүйл нь ердөө л
Бусдын зүрхэнд татагдсан юм

Хүсэл минь хясал минь бодол минь
Хүрэн зүрхийг минь бүү түгшээ
Хүлээлт хэмээх далайг гаталж
Хүний зүрх рүү тэмүүлж яваа юм

2 comments:

  1. Ингэхэд чиний энэ шүлэг
    Бодол, хүсэл, сэтгэл, хяслаараа бичигдсэн үү?
    Хүрэн зүрхээрээ бичигдсэн үү? :P
    Хэрвээ хэн нэг нь бичсэн бол
    Хэнийх нь талд орох вэ? ;)

    ReplyDelete
  2. Бодол, хүсэл, хяслаас зүрхээ өмөөрч бичсэн юм аа :P

    ReplyDelete