Зүрх рүү минь сум харвасан чи буруугүй
Зүү ч орох завсаргүй хуягласан гэж бодож
Зүггүй гэнэн явсан би ч буруугүй
* * *
Нүд, сэтгэл, хайрыг минь булаасанНүгэлгүй сайхан төрсөн чи буруугүй
Нүүр тулж ярилцахаас зүрхшээж яваагаас өөр
Надад өөр буруу байна уу?
* * *
Атгахан зүрхийг минь булгилуулан тонгочуулсанАриухан гэгээхэн хайр буруугүй
Алдахаас айсан бачуурал галзуурал байна
Ахиад өөр буруу юу байна?
яагаад ч юм үүнийг уншсан чинь нөгөө Хайр буруугүй гэдэг зохиолын дуу санаанд ороод байх юм. Муу сайн зохиолын дуунууд энэ сайхан хайрын үгнүүдийг хэнд ч хэрэггүй болтол нь улиглаж байна аа (уурлав)
ReplyDeleteБуруугүй гэдэг үгнүүдээс бусад нь үнэхээр сайхан болжээ.
Нээрээ тийм дуу байдаг билүү :P
ReplyDeleteГэхдээ бичсэн хэв маяг, дундуур байгаа гурван одоор эхэлж өөрийгөө буруугүй мэтээр сэтгэж явсанаа өөрийгөө олж хараад буруудсан зүйлүүдээ илрүүлж хайгуул хийж байгаагаа л илэрхийлсэн юм :)