Сэтгэлд минь хургах жавар салхи
Сэм сэмээр замхран арилна
Сэрүүн зүүднээс минь даллан сэрээж
Сэтгэлт чи минь даллан дуудна
Урсан хөврөх бодлын үзүүрт
Ухаан санаа цэлмэн уужирна
Уртхан амьдралын нарийн харгуйд
Учралт чи минь мишээн тосно
Эрхэс гариг, наран саран
Эргэн тойрон хүрдэн эргэнэ
Энх амьдралын жамыг зөгнөн
Энгүй талаас салхин сэвшинэ
Гэгээн хүслийн тэнгэр болж
Гэрэлт нарны илчин болж
Галт зүрхний дуулал болж
Ганцхан чи минь наддаа иржээ
Subscribe to:
Post Comments (Atom)
Гүй мөн лут бичжээ. Чамаас гарсан гэхээргүй л үгнүүд байх юм :D Онгод гэдэг хүнийг алж ч мэднэ аварж ч мэднэ шүү нээрээ.
ReplyDeleteГол нь тэр чамд дээр очоод байгаа нөхөр нь хэн юм бол оо?
тэгж байгаад танилцуулахаас даа :P
ReplyDelete