Sunday, September 22, 2019

Санамж


Ясандаа тээгээд
Явдал учгийг огоороод
Авсандаа дараад
Арилж одох
Үхэлд тээж хүргэх
Үгс гэж байдаг

Мах тасарч
Яс яйравч
Чиг үл алдах
Цэгц гэж бий

Зүрх зүсэгдэж
Уушиг урагдаж
Элэг эмтэрч
Дэлүү дэлбэрч
Бөөр бүлтэрлээ ч
Ухаан үл алдрах
Учиг гэж бий
Сэтгэл үл алдах
Сэрэмж гэж бий

Ходоод хорсож
Гэдэс гэмтэж
Давсаг далбарч
Олгой ороолдож
Цөс цувлаа ч
Ёо гэх дуугүй
Ёзоороо үл гээх
Учиг гэж бий